Холливудын супер одод болох Бен Аффлек, Женнифер Лопез нар гэгээн хайрын баярын өдрийг гайхалтай сайхнаар тэмдэглэн өнгөрүүлжээ.
Жүжигчин Бен Аффлек энэхүү өдөр Женнифер Лопезд зориулан түүний шинэхэн гаргасан "On My Way" хэмээх дуунд нь видео монтаж хийн бэлэглэжээ. Тус дүрс бичлэг дээр тэдний 20-д жилийн өмнөх үеийн дүрс гардаг аж.
Тэд 2002 онд болзож эхлэн оны сүүлээр сүй тавьсан бөгөөд 2004 онд сүйгээ цуцлан хоёр тийш болсон юм. Харин өнгөрөгч оны 4-р сараас эхлэн дахин болзож эхэлсэн бөгөөд 20-д жилийн дараа ийнхүү харилцаагаа дахин сэргээсэн юм.
Тус дууны утга нь хэчнээн хугацаа өнгөрсөн ч хайрласан хэвээр байгаа, олон саад бэрхшээл тулгарсны дараа жинхэнэ хайраа олж байгаа тухай өгүүлдэг бөгөөд дуучин болоод дууны утга агуулга, түүн дээрх дүрс бичлэг гайхалтай сайхан зохицож олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Энэ тухай Женнифер Лопез "Би та бүхэнтэй маш онцгой, зөвхөн ойр дотнынхоо хүмүүстэй л хуваалцдаг байсан зүйлээ хуваалцах гэж байна. Энэ бол Бенээс авсан анхны Валентины бэлэг юм. Үүнийг үзээд жинхэнэ хайр хүртэлх аяллын тухай, гэнэтийн эргэлтүүдийн тухай, жинхэнэ хайр үүрд үргэлжилдэг тухай бодоход хүрлээ. Энэ зүйл зүрх сэтгэлийг минь хайлуулж байна" хэмээн бичсэн байна.
Бичлэг
Сэтгэгдэл ( 2 )
Nileen heden nuhurt heden jil balbuulj baigaad butsaad ireheer ni dahiad l Ben balbaj ehleh yum. Tiim l amttai yum baih daa
Салж нийлсэн балайнууд жаргалтай л юм биз. Хүүхдүүдийнх нь сэтгэл зүрх л хөөрхий бга даа.