Дэлхий нийтэд хэдийнэ алдартай болсон Blackpink хамтлагийг хэтэрхий удаан уран бүтээл гаргасангүй гэх шалтгаанаар бойкотлохыг уриалжээ.
Тус хамтлаг ирэх 3-р сарын 2-нд 2022 онд зориулсан DVD гаргахаар болсон. Гэсэн ч фенүүдэд нь энэ хангалтгүй санагджээ. Тэдний хамгийн сүүлийн дуу гарснаас хойш 500 хоног хэдийнэ өнгөрсөн бөгөөд фенүүд нь зураг болон видео биш шинэ дуу, клип хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэд хэлэхдээ "Хэдийнэ 500 хоног өнгөрчхөөд байхад бидэнд эргэн ирэлт хэрэгтэй байна" хэмээж байгаа бөгөөд уран бүтээл хийхгүй бол гаргаж байгаа мэрчүүдийг нь худалдан авахгүй гэдгээ мэдэгдэн бойкотлохыг уриалсан байна.
Тэд твиттерт "We want Blackpink music, No Music no money" хэмээх хаштайгийг ашиглан YG энтертайнментийг хүчтэй шүүмжилж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
BLACK PINK HAMTLAG UDAHGVE YMAR DUU GARGAH BOL HULEEJ DESEHGVEN..