Загварын ертөнцийн хар ирвэс гэгддэг 51 настай Наоми Кэмпбелл өнгөрөгч оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Шинэхэн ээж энэ уудаа охины хамтаар Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Шинэ дугаар ирэх гурадугаар сард хэвлэгдэх бөгөөд түүнийг охинтой болсон гэх мэдээлэл ихэд нууцлаг байсан юм. Тэрээр охиныхоо нэрийг нууцалж байгаа төдийгүй охиноо өргөж аваагүй, өөрөө төрүүлсэн хэмээн мэдэгджээ.
Түүнийг төрснөөс хэдхэн хоногийн дараа загвар өмсөгч Синди Кроуфорд ирж баяр хүргэсэн байна. Үүний дараагаар Кристи Турлингтон ирсэн бөгөөд тэд түүнийг охиноо тээж төрүүлсэн гэдгийг хамгийн түрүүнд батлах хүмүүс аж.
Наомигийн охин хэдийнэ загварын ертөнцийн шилдэг дизайнеруудын үйлчлүүлэгч болсон бөгөөд тэднээс ирсэн бэлэг сэлт шүүгээ дүүрэн болсон ч харамсалтай нь хурдан багадчихсан хэмээн Наоми тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Goo saihanii unelemj gej haachtsan um bee Sarmagchin tsaraitai afric sarmagching l shagshaad baihiin Burhan mine ene hun durst nigeruudiig bugdiig n gamshig nerveesei