Орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гарагт болж өндөрлөсөн Super Bowl тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр хип хопын домог болсон одод тайзнаа гарч ирсэн нь багагүй дуулиан дэгдээсэн.
Тэдэн дунд 49 настай реппэр Эминэм байсан нь олны анхаарлыг ихэд татсан. Харим зарим хүний хувьд түүний хөмсөг юу юунаас илүү сонин байсан бололтой.
Түүний хөмсөг өмнөхөөсөө илүү хар болсон байхыг зарим фенүүд нь онцолсон байх бөгөөд энэ тухай "Эминэм хуурамч хөмсөгтэй болжээ, хэн түүнийг ийм хөмсөгтэй тайзан дээр гаргачихсан юм бэ?, түүний хөмсөг ч хөгжилтэй юм аа, Эминэм хөмсгөө тод өнгөөр будчихсан юм уу?" гэх зэргээр сэтгэгдэл бичиж эхэлжээ.
Мөн зарим үзэгч түүний хөмсөгөнд анхаарал хандуулсаар байгаад бусад дуучдыг сайн харж чадаагүй талаараа гомдоллож эхэлсэн байна.
1990-2000 оны үед ид үедээ явсан тэрээр цэвэрхэн цагаан царай, шаргал үсээрээ алдартай байсан. Харин энэ удаад хар хөмсөг, хар сахалтай байсан нь түүнийг Эминэм биш юм шиг сэтгэгдэл төрүүлж, эргэлзэхэд хүргэсэн ажээ.

.png)




Сэтгэгдэл ( 0 )