Жулия Фокс: Би Канье Уэстд хайртай, гэхдээ...

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

32 настай жүжигчин Жулия Фокс энэ амралтын өдрүүдэд реппэр Канье Уэстээс салсан. Нью-Йоркийн тансаг зоогийн газруудад болзож, Бродвей үзэн, улаан хивсний ёслолд хамтдаа ирсэн тэдний харилцаа 6 долоо хоногийн турш үргэлжилсэн.

Жулия Фоксийн гаргаж буй үйлдлүүд нь Ким Кардашъяаныг атаархуулах гэсэн нэг төрлийн арга байсан хэмээн хүмүүс ярих болсон бөгөөд тэрээр үүнд "Канье бид хоёр сайн харилцаатай байгаа. Би түүнд хайртай, гэхдээ ямар Есүс Христд дурласан биш" хэмээсэн байна. 

Тэд Канье Уэстийг Ким Кардашъяаны найз залууг шүүмжилсэн тухай пост оруулсны дараа хоёр тийш болсон бөгөөд Канье экс эхнэрээ эргүүлэн авахаар тэмцэж байгаа ажээ. 

  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baki(202.126.90.34) 2022 оны 02 сарын 17

Teneg

1  |  0
Top