Өмнөд Солонгосын жүжигчин Сун Хе Гю энэ жил 40 нас хүрч байна. Түүний тоглосон "The Glory" кино тун удахгүй "Netflix" дээр тавигдана.
Үүнтэй холбогдуулан "Herper's Bazaar" сэтгүүлд зургаа авахуулан ярилцлага өгсөн тэрбээр өмнө нь бүтээж байгаагүй дүрээ энэхүү кинон дээр бүтээсэн аж.

Дун Юн хэмээх багш бүсгүйн дүрийг бүтээсэн тэрээр сургуульд байхдаа хүчирхийллийн хохирогч болж байсан бүсгүйн дүрийг бүтээдэг байна. Гэмт этгээдийн хүүхэд бага сургуульд элсэн ороход Дун Юн ангийнх нь багш болж өшөөгөө авч эхэлснээр үйл явдал цааш өрнөдөг бөгөөд тус дүрийг гаргахад түүнд хүндрэлтэй байсан тухайгаа ярилцлагадаа дурджээ.

Энэ тухайгаа "Надад жүжиглэх хэцүү хэвээр л байна. Би жүжигчин болоод 20 гаруй жил болж байна. Энэ дүр өнөөг хүртэл үзүүлж байсан жүжиглэлтээс маань тэс өөр. Бүтээлийн өнгө аяс, дүрүүд нь оролцож байсан кинонуудаас маань өөр байсан болохоор өөрийнхөө шинэ илэрхийлэл, сэтгэл хөдлөлийг харахыг тэсэн ядан хүлээж байна.
Би шинэ бүтээлд орох бүртээ хийж дассан зүйлээ хийх гэж байна гэсэн бодолтой ордоггүй. Жүжигчний карьер эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн ч кинонд орохдоо үргэлж сандардаг" хэмээсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )