Уран гулгалтын төрөөр олимпын аварга болж байсан Алина Загитова болон Евгения Медведева, гемнастикийн дэлхий болон европын аварга Маргарита Мамун нар ОХУ-ын баг тамирчдыг дэмжихээр иржээ.
Тэд шайбтай хоккейн ОХУ, Данитай хийсэн тоглолтод хүрэлцэн ирсэн бөгөөд Алина Загитова видео бичлэг хийж, түүнийгээ тун удахгүй влог болгон хүргэх тухайгаа инстаграмаараа дамжуулан мэдээлжээ. Тэрээр 2018 оны Пёнчаны өвлийн олимпд оролцохдоо 15 настай байсан бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм.
Харин Евгения Медведева тус төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )