Валентины баяраар одод хайртай хүндээ бэлэглэсэн бэлэг цахим орчинд багагүй шуугиан дэгдээж байна. Тэр дундаа реппер Оффсет эхнэр Карди Б-дээ бэлэглэсэн бэлэг утга учир, хайр хүндэтгэлээр дүүрэн байв.
Тэрээр эхнэртээ зориулан гэрээ бүхэлд нь лаа болон сарнайгаар чимэглэн, Chanel брэндийн цүнхнээс зургааг, Audemars Piguet брэндийн бугуйн цаг бэлэглэж, оройн зоог бэлдэж өгчээ.
Хосууд 3 настай охин, 5 сартай хүүгийн хамтаар амьдардаг бөгөөд Карди Б "Чи үнэхээр надад хайртай юм уу" хэмээн баярлан хашхирч байгаа бичлэг инстаграм хуудсанд нийтлэгджээ. Тэрээр мөн "Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Энэ хэтэрхий их юм. Би үүнийг хүртэх эрхгүй гэж бодож байна" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Надад битгий л ийм их новширдог юм авч өгөөрэй дөө,сүүлд нь цэвэрлэх гэж хар яршиг. Тэгээд ч ковидоос нэг юм ухаарсан нь үнэтэй юм өмсөх,барих газар их ховор юм бна лээ штэ,ойлгосон Ханиа.