Японы "Chakaland" хамтлаг "Монгол цуйван хэр вэ" дуугаараа Монголчуудад хэдийнэ танил болсон.
Тус хамтлагийнхан Монгол улсад ирээд байгаа бөгөөд нэг сарын хугацааг өнгөрүүлэх аж. Энэ хугацаанд тоглолт болон эвентүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа тэд Монгол артистуудтай хамтран уран бүтээл гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэр дундаа реппэр Энэрэлтэй хамтран дуу гаргах хүсэлтэй байгаа бөгөөд лайв хийж, жинхэнэ Монгол цуйван идэх нь эхний ээлжинд хийх зүйлс нь аж.
Монголыг хүйтнээр төсөөлж байсан тэд ирэхийн тулд хоёр өдрийг зарцуулжээ. Тус хамтлаг нэг Монгол гишүүнтэй. Япон дахь ажлаасаа шалтгаалан хараахан ирж амжаагүй тэрээр дараагийн удаа хамтлагийнхантайгаа хамт ирэх аж. Залуус Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг бөгөөд дуу болон клипээ өөрсдөө хийдэг байна.


Сэтгэгдэл ( 0 )