Энэ жил 69 нас хүрч байгаа супермодель Бэвэрли Жонсон Нью Йоркийн загварын долоо хоногт оролцжээ.
Тэрээр хамгийн анхны хар арьст загвар өмсөгчдийн нэг бөгөөд 1974 онд Америкийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Энэ нь хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй тус сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан тохиолдол бөгөөд тухайн үеийн гоо үзэсгэлэнг хэмжих хэмжүүрийг шинэ төвшинд гаргаж байсан үйлдэл юм.
Тэр цагаас хойш түүний карьер тасралтгүй өсөж олон арван жилийн туршид эрэлттэй загвар өмсөгч байж, хэдэн зуун сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн юм.
Өнгөрөгч мягмар гарагт болсон Sergio Hudson, Bibhu Mohapatra нарын загварын шоунд алхсан түүнийг гарч ирмэгц үзэгчид уухайлан дэмжин хүндэтгэл үзүүлжээ.
2023 онд түүний Vogue сэтгүүлд зураг нь нийтлэгдсэн анхны өнгөт арьстан эмэгтэй болсны 50 жилийн ой тохионо. Тийм ч учраас энэ удаагийн эргэн ирэлт түүний хувьд ихэд утга учиртай зүйл байсныг тэрээр онцлон хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )