.jpg)
БНСУ-ын "Ewha Womаns University"-ийн анагаах ухааны тэнхимийн 7 эмч, сувилагчийг 2017 оны арванхоёрдугаар сард дөрвөн нярай нас барсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
Тус хэрэгтэй холбоотой шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс тус хэрэгт холбогдсон эмч, сувилагчдыг гэм буруугүйд тооцсон шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нас барсан дөрвөн нярай нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хоёр цагийн турш эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр "Citrobacter Freundii" буюу үхэлд хүргэдэг нянгийн халдвар авсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар дөрвөн эмч, гурван сувилагчийг ажлын хариуцлага алдсан хэмээн шүүхэд шилжүүлсэн аж. Гэсэн ч шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар тэдний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )