Эгч дүү загвар өмсөгчид болох Жижи Хадид болон Белла Хадид нар "Versace" брэндийн зураг авалтад нүцгэн оролцжээ.
Бэлхүүс хүртлээ ургуулсан урт үсээрээ цээжин биеэ халхалж, "Versace" брэндийн цүнх барьсан тэд Адам болон Ева нарыг дүрсэлсэн нь энэ аж.
Тэд саяхан Нью Йоркийн загварын долоо хоногт "Michael Kors" брэндийн загварын шоунд хамтдаа оролцсон бөгөөд тэднийг ойрын үед брэндүүдтэй ажиллахдаа хамтдаа байх болсон тухай дизайнерууд онцолжээ.
Өвөрмөц төрх гоо үзэсгэлэнгээрээ алдартай тэд нэг хэсэг хувийн амьдралын тал дээрээ уналтад орж сэтгэл санааны хүнд байдалд байсан. Үүнээс хойш хамтдаа брэндийн сурталчилгаанд түлхүү оролцох болсон тэд чамгүй эрэлттэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )