"Victoria's Secret" ДАУНЫ ХАМ ШИНЖТЭЙ загвар өмсөгчөө танилцуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Пуэрто Рикогийн загвар өмсөгч София Жирау "Victoria's Secret" брэндийн анхны Дауны хам шинжтэй загвар өмсөгч болжээ.

25 настай тэрээр Гэгээн Валентины өдрөөр худалдаанд гарсан "Хайрын үүл" нэртэй коллекцийн сурталчилгаанд оролцжээ. 

Тэрээр энэ тухайгаа "Энэ тухай би мөрөөдөж л байсан, гэтэл би өнөөдөр мөрөөдлөө биелүүлж чадлаа. Эцэст нь та бүхэнд нэгэн томоохон нууцаа дэлгэе. Би Victoria's Secret-ийн анхны дауны синдромтой загвар өмсөгч" хэмээн өөрийн 204.000 дагагчтай инстаграм хуудаснаа өнгөрөгч даваа гарагт бичжээ. 

София 2019 онд Пуэрто Рико хотноо загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ. Тухайн жилдээ өөрийн "Alavet" нэртэй онлайн шопоо нээж байсан бөгөөд энэ нь "I love it" хэмээх үгний товчлол ажээ. 

2020 оны 2-р сард тэрээр Нью Йоркийн загварын долоо хоногт анх удаагаа оролцож цар тахлын үед нэр хүнд нь огцом өссөн байна. 

"Victoria's Secret" брэндийн хувьд төгс гэж хэлж болохуйц бие галбир, дүр төрхийг шаарддаг байсан үе саяхан. Харин тэд энэхүү хэв маягаа өөрчлөн хэн бүхэнд нээлттэй гэдгээ ийн зарлалаа. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top