Брэд Питт Анжелина Жолиг шүүхэд өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг үл хөдлөхтэй холбоотой асуудлаар шүүхэд өгчээ. Франц улс дахь тэдний эдлэн газрыг Анжелина Жоли Оросын бизнесмэн Юрий Шефлерт зөвшөөрөлгүй зарсан бөгөөд түүнийг Лос Анжелесийн дээд шүүхэд өгсөн аж. 

35 өрөө бүхий энэхүү тансаг зэрэглэлийн харш нь усан оргилуур, цөөрөм, сүм хийд, усан үзмийн талбай бүхий өтгөн цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн бөгөөд түүнийг худалдаж авахад Питт их хэмжээний хөрөнгө зарсан хэмээн мэдүүлсэн байна.

Тэд уг харшыг худалдан авахдаа хэн нэгнийх нь зөвшөөрөлгүйгээр худалдахгүй хэмээн тохиролцжээ. Хүүхдүүдээ тэнд өсгөж, гэр бүлийн дарсны бизнес эрхлэхээр тохиролцон 2008 онд уг харшийг 28.4 сая ам. доллараар худалдан авч байсан аж. 

2019 онд гэрлэлтээ цуцлуулсан тэд хүүхдийн тэтгэмж болон их хэмжээний хөрөнгөтэй холбоотой шүүхийн маргаантай хэвээр байна. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(109.183.244.156) 2022 оны 03 сарын 13

zevuun huuhendee tuunees holdoz Bred carai orzee

0  |  1
ааа(202.21.124.4) 2022 оны 03 сарын 13

шалчгар юм бэ яасан, 69 хүүхдийг нь өсгөж байхад, юм үзсэн юм шиг бай л даа кк\n

0  |  2
Top