Николь Кидманы хувцаслалтыг АЙМШИГТАЙ хэмээн дүгнэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Энэ жил 54 нас хүрч байгаа жүжигчин Николь Кидман "Vanity Fair" сэтгүүлд зургаа авахуулсан нь багагүй шүүмжлэлийг хүртжээ.

Түүний хувцсыг Miu Miu брэндийн 2022 оны хавар, зуны цуглуулгаас бүрдүүлсэн бөгөөд харамсалтай нь насанд тохироогүй, хямдхан хэмээн шүүмжлүүлээд байна. 

Мөнхийн залуу, үзэсгэлэн гоо хэмээх тодотголын эзнийг "Яг л коллежийн охин шиг харагдуулж байна, түүнд ийм хувцас өмсүүлсний цаад учрыг мэдмээр байна, Николь Кидман бол гайхамшиг, гэхдээ хувцас нь гутамшиг, түүнийг энэ хувцасыг өмсөхийг зөвшөөрсөнд би их гайхаж байна, аймшигтай, эмх замбараагүй юм" гэх зэрэг сэтгэгдлүүд тус сэтгүүлийн инстаграм хуудсыг дүүргэсэн гэхэд болно. 

Харин түүнд хэзээд хайртай фенүүд нь твиттерт түүнийг үзэсгэлэнтэй хэвээр байгаа тухай жиргэж энэхүү дуулианыг намжаах арга хэрэглэж эхэлжээ.  

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top