Нууцлаг байдлаараа дэлхий нийтийн анхаарлыг татдаг Хойд Солонгост шорт-трэкийн төрөл эрчимтэй хөгжиж байгаа гэнэ. Эдгээр тамирчдын нэг болох Ким Бён Сон царайлаг төрхөөрөө Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршиж шуугиан тариад байна.
Түүний зургийг харсан үзэгчид жүжигчин Хён Бин болон дуучин Хэнри Лау нартай төстэй харагдаж байгааг нь онцлон эх орондоо үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Зарим үзэгчид түүнийг жүжигчин И Дон Вүгтэй төстэй харагдаж байна хэмээсэн бөгөөд "Хойд Солонгосын иргэн болоход бэлэн байна" гэх сэтгэгдэл ч ихээр ирэх болжээ.
Сэтгэгдэл ( 0 )