Реппэр Канье Уэст ЯЛ сонсож магадгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Реппэр Канье Уэст шүтэн бишрэгчээ цохьсон хэргээр ял сонсож магадгүй гэнэ. 

Тэрээр өнгөрөгч 1-р сард Лос Анжелес хотын нэгэн шөнийн цэнгээний газрын гадаа гарын үсгийг нь авахыг хүссэн шүтэн бишрэгчээ цохиж унагаан тэр даруй орхиж явсан байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон бөгөөд папараццичдын бичлэг, гэрчийн мэдүүлэг түүний гэм буруутайг нотолж байгаа аж. 

Уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөөгүй Канье "Завгүй цагийн хуваарьтай байсан учраас" хэмээх тайлбарыг өгчээ. 

Хохирогчийн хэлж буйгаар Канье шөнийн 03:00 цагийн үед тусгай үйлчлүүлэгчдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас гарч ирэн машиндаа суусан байна. Шүтэн бишрэгч нь түүнээс гарын үсгийг нь авч болох эсэх талаар асуухад тэрээр машинаасаа бууж ирэн хохирогч залууг нүүрэн тус газарт нь цохиж, хэргийн газрын орхин одсон гэнэ. 

Түүний хэрэг тун удахгүй прокурорт шилжинэ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэгдэнэ хэмээн эх сурвалжууд дурдаж байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top