Бяцхан үрээ алдсан Жон Леженд, Крисси Тейген нар ДАХИН оролдлого хийнэ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Дуучин Жон Леженд болон түүний гэргий Крисси Тейген нар 2020 оны 10-р сард дөнгөж төрсөн бяцхан хүү Жекээ алдсан тухай гунигт мэдээг хүргэж байсан билээ. 

Үүнээс хойш сэтгэл санааны хүнд байдалд байсан тэд үр шилжүүлэн суулгах аргаар дахин хүүхэдтэй болох оролдлого хийхээр болсноо мэдэгджээ. Тэд 5 настай охин Луна Саймон, 3 настай Майлс Теодр болон талийгаач болсон бяцхан хүү Жек нараа үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн бөгөөд удаан бодсоны эцэст дахин хүүхэдтэй болохоор шийдсэн байна. 

 

 

Жекийн хувьд ердөө 20 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн бөгөөд Крисси Тейген гэнэт цус алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний эхэс ховхорч хүүхэд шаардлагатай шим тэжээл авч чадахааргүй болсон тул яаралтай төрүүлэхээр болсон аж. Хүүг амжилттай төрүүлсэн ч хэтэрхий оройтсон байсан учир бяцхан хүү Жек харамсалтайгаар хорвоог орхисон юм. 

Дуучин Жон Леженд болон Крисси Тейген нар шүтэн бишрэгчдээ хүүхэд нэхэхгүй байхыг хүссэн бөгөөд хүүхэдтэй болсон тохиолдолд хамгийн түрүүнд тэдэнд дуулгахаа амласан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top