Энэ жил 40 нас хүрч байгаа загвар өмсөгч, супер модель Адриана Лима гурав дахь хүүхдээ тээж буйгаа тик ток хуудсаараа дамжуулан зарлажээ. Энэ нь түүний хийж буй анхны тик ток бичлэг аж.
Тэрээр өнгөрөгч баасан гарагт одоогийн найз залуу Андре Леммерсийн хамт анхны хүүхдээ хүлээж буй бичлэгээ ийнхүү цацсан бөгөөд тэрээр өмнө нь Сербийн сагсан бөмбөгийн тамирчин Марко Яриктай гэрлэж байсан юм.
Адриана Лима болон Марко Ярик нар хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь одоогоор аав дээрээ байгаа аж. Тэрээр охиддоо сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд биеэ зөв авч явахыг эрмэлздэг гэнэ. Хүүхдүүд нь өсөж том болохын хэрээр түүний дадал зуршлыг дуурайж байгааг анзаарсан тэрээр арьсаа арчилж, зөв хооллохыг эрмэлзэн бясалгал хийхийг илүүд үзэх болсон ажээ.
Сэтгэгдэл ( 0 )