"AGT" шоуны "Алтан Баззер"-ын эзэн нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

"America's Got Talent" шоуны энэ улирлын "Алтан баззер"-ийн эзэн болсон Жэйн Марчевский хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст 31 насандаа таалал төгслөө. 

Түүний хорт хавдар уушги, нуруу, элгэнд нь үсэрхийлсэн байсан бөгөөд энэ Ням гарагт эмчилгээ хийлгэж байгаад амьсгал хураажээ. 

Жэйн Марчевский наймдугаар сард шоунд оролцсон бөгөөд үүнээс хойш түүний эрүүл мэнд эрс муудаж, бүх анхаарлаа эмчилгээндээ хандуулсан аж. Биеийн байдлаас шалтгаалан шоунд үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн түүнд хамгийн хатуу шүүгч гэгддэг Саймон Коуэлл "Алтан баззер" дарж, дараагийн шатанд үлдээж байсан юм. 

 


Жэйний тэмцээний үеийн бичлэгийг дэлхий даяар нийтдээ 40 сая орчим хүн үзсэн байдаг. Энэ үеэр түүний амьд үлдэх магадлал 2 хувь байсан бөгөөд түүний "2 хувь гэдэг чинь 0 гэсэн үг биш шүү дээ" гэсэн үг олон хүний сэтгэл зүрхэнд хүрч, хайр түгээж байв. 

2017 онд анх хөхний хорт хавдраар өвчилсөн Жэйний хавдар гурван удаа дахиж, 2019 онд ердөө гуравхан сарын настай гэх хариуг эмч нараас авчээ. Гэсэн ч итгэл найдвараа алдалгүй амьдралынхаа мөч бүрийг хайрлаж ирсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.128) 2025 оны 03 сарын 13

харамсалтай хайран охин, Саймон ухаантай юм

3  |  0
Zochin(202.126.89.2) 2025 оны 03 сарын 13

Tegeed Mongolchuudad yamar hamaa bnaa psda

2  |  4
deegii(64.119.18.155) 2025 оны 03 сарын 13

um sain amgalan boloh boltugai saihan ohin hairan yum

2  |  2
Гүнжээ(202.9.47.158) 2025 оны 03 сарын 13

1  |  0
Алдармаа(202.126.89.140) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай

2  |  1
Zocin(192.82.74.181) 2025 оны 03 сарын 13

Zuger l altan gurgaldai. Gaihaltai duu hooloi haramsaltai n ter ...

5  |  1
Close menu