Бритни Спирс гэр бүлийнхээ ХОРТОЙ харилцааны тухай НОМ бичнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Энэ жил 40 нас хүрч байгаа поп од Бритни Спирс саяхнаас эрх чөлөөтэй болсон. Түүний гэр бүлийнхэн түүний алдар нэр, эд хөрөнгийг авахыг санаархан олон нийтэд худал мэдээлэл тараах зэрэгээр түүний эсрэг олон зүйлсийг хийсэн. 

Харин тэрээр энэ тухай болон өөрийн карьер, гэр бүлийнхээ тухай ном бичихээр шийджээ. Энэхүү номыг хийх гэрээ 15 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Энэхүү гэрээ нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй гэрээнүүдийн нэг болж байгаа бөгөөд үүнээс өмнө Барак Обама 60 сая ам.доллар, Билл Клинтон 15 сая ам.долларийн гэрээ тус тус хийж байжээ.

Түүний хувьд 13 жилийн турш аавынхаа хамааралд байсан бөгөөд бие даан шийдвэр гаргах эрхгүй, өөрийн хөрөнгийг зарцуулах эрхгүй байсан юм. Харин өнгөрөгч оны 11-р сард энэ нь дуусгавар болсон бөгөөд найз залуутайгаа удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаагаа мөн зарласан байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top