Монгол Улс УМАЙН ХОРТ ХАВДРААР Зүүн өмнөд Азид ТЭРГҮҮЛЖ байна

2022 оны 02 сарын 28

Зүүн өмнөд Азийн орнууд буюу Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг улсаас Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт орж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Оролзодмаа онцолж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 са хүн хорт хавдрын шалтгааны улмаас амь насаа алджээ.

Манай орны хувьд өнгөрсөн онд хорт хавдрын 6702 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож байна.

Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм.

Гэтэл энэ төрлийн хавдрын өвчлөл Монгол улсад буурахгүй байгаа нь 100 мянган эмэгтэйд 23.5 гэсэн статистик мэдээллээс харагдана. Мөн манай улсад жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 150 эмэгтэй амь насаа алдаж байна.

Гэвч умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломжтойг дээр өгүүлсэн. Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн эсийн шинжилгээг 30-60 насны эмэгтэйчүүдэд гурван жил тутам үнэ төлбөргүй хийж байна. Та товлолт насандаа харьяа эмнэлэгтээ хандахад л хангалттай. Нарийвчилбал, эмэгтэйчүүд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насандаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээг үнэ төлбөргүй өгдөг юм.

Гагц эмэгтэйчүүдийн өөртөө цаг гаргадаггүй, хайхрамжгүй байдал амь насаа алдахад хүргэж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ талаар ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын төвийн эмч Г.Ням-Од “Умайн хавдрын эсийн шинжилгээ өгөхөд 10 эмэгтэйн 4 нь эсийн шинжилгээ өгч байна. Бусад нь өгдөггүй.

Жилд шинжилгээ өгөх ёстой зорилтот насны 230 мянга орчим эмэгтэйгээс 90 орчим мянга нь эсийн шинжилгээндээ хамрагдаад 150 орчим эмэгтэй нь шинжилгээндээ хамрагддаггүй. Ингэхээр хавдар нь хожуу үе шатандаа оношлогдох тохиолдол нь нэмэгдэх шалтгаан болж байна.

Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээ, мэдээлэл дутмаг байна уу гэхээр үгүй юм байна. Яагаад гэхээр ХСҮТ дээр үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 10 эмэгтэйн 6-7 нь өрх дээрээ эсийн шинжилгээгээ өгөхөө мэддэг, өрхийн эмнэлгээс нь мэдээлэл хүргэхэд үзүүлдэггүй тохиолдол их гардаг. Та яагаад үзүүлдэггүй вэ гэхээр зав байхгүй, ажилтай гэх мэтээр олон асуудал ярьдаг. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй явсаар, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед нь үзүүлэхэд аль хэдийнэ хожуу шатандаа орчихсон байдаг” гэлээ.

 

ХОРТ ХАВДАР ГАНЦ ХҮНИЙГ БУС ГЭР БҮЛЭЭР НЬ ӨВЧЛҮҮЛДЭГ

 

Умайн хүзүүний хавдрыг эрт оношлуулснаар эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Жишээлбэл 2020 онд умайн хүзүүний хорт хавдрын 480 тохиолдол бүртгэгдсэнээс 72 нь эрт илрүүлгээр оношлогджээ. Өөрөөр хэлбэл зовиур, шинж тэмдэггүй, өвдсөн эсэхээ мэдээгүй байсан эмэгтэй эрт илрүүлгийн эсийн шинжилгээнд хамрагдсанаар оношлогдож байна.

 Хорт хавдраар өвчлөхөд ганц хүн өвдөөд зогсдоггүй, гэр бүлээрээ “өвддөг” гэдгийг хавдрыг даван туулж, эдгэрсэн эмэгтэй өгүүлж байна.

Тэрээр “Өөртөө цаг зав гаргахгүй, маргааш, нөгөөдөр гэж хойш нь тавьсаар нэг мэдэхэд хорт хавдартай болсон байсан. Охиноо төрүүлээд хоёр сартай байхдаа мэдсэн. Хэрэв эрт илрүүлгийн шинжилгээгээ цаг тухайд нь өгч байсан бол аюулт өвчинтэй нүүр тулахгүй байсандаа.

Өвдөөд ирэхээр хүн болгон л зугтдаг юм билээ. Өвчтэй хүн ээж, аав, ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд гэр бүлээ залхаадаг. Ганц хүн хавдар тусаад зогсдоггүй. Гэр бүлээрээ өвддөг. Үхчихвий гэж айсандаа ч юм уу, дэргэдэх хань хүртэл зугтаадаг. Дээрээс нь санхүүгийн асуудал хүндэрнэ” гэж сэтгэлээ хуваалцсан.

Түүний өөрийн түүхээ хуваалцаж буй гол зорилго нь нэг ч гэсэн эмэгтэй шинжилгээнд хамрагдаж, амь насаа хамгаалаасай гэсэн сэтгэл юм.

 

ИРТ ИЛРҮҮЛЭГ НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ

 

Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирусийн халдвар 140 гаруй хэв шинжтэй байна. Үүнээс 30 орчим хэв шинж нь умайн хүзүүний хортой хавдар үүсгэж байна. Энэ 30 орчим хувийг өндөр эрсдэлтэй, дунд, бага эрсдэлтэй гэхчлэн тогтоочихсон. Дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын 8 нь Хүний хөхөнцөр вирусыг халдвартай байна гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн тээгч байдлаар байна.

Гэхдээ халдвар авсан эмэгтэй бүрт умайн хүзүүний хавдар үүсэхгүй. Халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь өөрийн дархлаанаас хамаараад вирусыг устгадаг. Өнөдөр эрсдэлтэй вирусын халдвар авсан бол хавдар үүсэх эрсдэл өндөр.

Эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, олон удаа төрсөн зэрэг нь эрсдэлийг нэмдэг. Вирусын халдварыг аваад 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар үүсэж эхэлдэг. Мөн эрсдэлээс хамаараад 5 болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал өвчин бий болдог. Умайн хүзүүний хавдар шууд үүсдэггүй. Урьтал үе шатыг дамжиж, хортой хавдар үүсгэдэг.

Вирусын халдвар авсан эмэгтэйд таван жилийн дараанаас эхлээд эрсдэл нэмэгдэж байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс ч гурван жил тутамдаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээнд хамрагдаад явбал хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.21) 2022 оны 03 сарын 02

Эргүү ацнууд тэнэгтээл хэзээ монгол зүүн өмнөд азид бдаг болчихов тэнд чинь битнам,камбож,лаос мэтийн намгийн улсууд бгаа\n\n

0  |  0
O(106.130.183.102) 2022 оны 02 сарын 28

Zambaraagui sex hiideg mongol humuus

0  |  0
зочин(43.228.131.90) 2022 оны 02 сарын 28

yagaad iim zurag songoj tavisan yum bol. uur zurgaar asuudliig ilerhiilj boloh baisan shig sanagdah yu, ene saitiin setgelzuig oilgosongui

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 02 сарын 28

baruunii ornuudad bol ahlah surguuliin ohid hovguudiig hamtad n HPV iin vaccind hamruuldag n ireeduid umain huzuunii hort havdaraas sergiildeg yum bilee.Manai mongold gesen ene vaccind hamruulj baij sergiilne shuudee.

0  |  0
зочин(202.179.24.29) 2022 оны 02 сарын 28

Замбараагүй явдал ихэдсэн болохоор аргагүй

0  |  0
Tegne2(66.181.161.87) 2022 оны 02 сарын 28

Yan han ihtei uls l daa

0  |  0
Top