ДАРХАН: Хүүхдийн автобусыг нэмэлтээр явуулна

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Дархан-Уул аймгийн Засаг даргын оролцсон “Иргэдийн индэр” шууд нэвтрүүлгийн үеэр хүүхдийн автобусны чиглэлийг нэмэгдүүлэх санал ирсэн. Энэхүү санал хүсэлтийн дагуу автобусыг гуравдугаар сарын 14-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн  гурван чиглэлд нэмэлтээр явуулан, үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Нэмэлт автобуснууд гурван өөр маршрутаар явах бөгөөд өглөө, өдөр, орой гэсэн ээлжээр есөн буудал явах ажээ. Өглөөний ээлжний автобус эхний буудлаас 07:20 минутанд хөдлөөд эцсийн буудалд 07:50 минутанд очно. Өдрийн ээлж 12:40 минутад хөдөлж, эцсийн буудалд 13:15 минутад очих гэнэ. Харин дараагийн ээлж нь эцсийн буудлаас 13:40 хөдлөн, 14:05 миниутад эхний буудалд ирсэн байна.

Оройн ээлж эцсийн буудлаас 18:40 минутад хөдлөн эхний буудалд 19:05 минутад хүүхдүүдээ хүргэн өгсөнөөр дуусах юм.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top