Вашингтон Европыг Оростой ойртуулалгүй өөрийн хяналтдаа байлгах зорилгоор Москватай дайсагнаж байна гэж “Global Times” сонины тоймч Че Жяншин бичжээ.
Тэрбээр “АНУ хуучин ЗХУ задран унахад хожсон. Улмаар Оросын эдийн засгийг бүрэн устгахыг оролдсон. Вашингтон Москваг өрнөдийн ертөнцөд нэгтгэх мөрөөдлөө тулгаж байсан ч Орос улс Өрнөдийн нэг хэсэг нь болсонгүй.
Үүний оронд Нэгдсэн Улс НАТО-г өргөжүүлэхээ үргэлжлүүлж, 1999 оноос хойш эвсэлд Зүүн Европын бараг бүх улс орон нэгдсэн. Өдгөө Украин тус эвсэлд нэгдэхийг мөрөөдөж байна” гэжээ. Энд Жяншин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Киевийг цэргийн эвсэлд элсүүлбэл Америкийн пуужингийн Москва хүрэх хугацаа дөрвөн минут хүртэл богиносох байсан хэмээн ярьсныг сануулсан байна.
Шинжээч Оросын талаар явуулж буй АНУ-ын бодлогыг Москваг буланд шахах оролдлого хэмээжээ. Гэхдээ АНУ-ын зорилго нь зөвхөн Орост шахалт үзүүлэх бус Европт хяналтаа тогтоох явдал юм гэж тоймч онцолсон байна.
Жяншин ОХУ, Европын харилцаа сайжирсан тохиолдолд НАТО орших, АНУ-ын цэрэг тус тивд байрлах утга учиргүй болно гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий ч Орос, Европ нь эдийн засгийн хувьд бат бөх харилцаатай. Москва эрчим хүчний эх үүсвэртэй бол Европ технологитой. Европын Холбоонд оросын байгалийн хий хэрэгтэй. Үүний тулд “Умардын урсгал-2” хийн хоолойг барьж, байгуулсан. АНУ-ын зүгээс энэ төслийг эрс эсэргүүцсэн. Учир нь Европын эдийн засгийн интеграц АНУ-ын хувьд гамшиг болох юм.
Үүнээс гадна Нэгдсэн Улс Европын валютаас эмээж байна. Дэлхийн нийт валютын нөөцийн 19 хувийг евро бүрдүүлж байгаагаас гадна төлбөр тооцооны хэрэгслийн хувьд евро ам.долларыг бараг гүйцээд байна.
Хэрэв ирээдүйд евро ам.долларыг түрүүлж, бусад валют ам.долларын орон зайг эвлэвэл АНУ хуруугаа ч хөдөлгөлгүйгээр доллароо ашиглан ашиг хүртдэг нөхцөлийг үндсээр нь ганхуулна. Ийм өрнөл АНУ-д дэлхийд ноёрхогч гүрнийх нь хувьд цохилт өгнө.
АНУ-ын гол зэвсэг нь доллар, технологи, цэргийн ажиллагаа. Ингэхдээ ам.доллароос татгалзах үйл явц хэдийн эхэлсэн. Орос улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хамтаар төлбөр тооцоог үндэсний валютаар хийх тогтолцоонд шилжиж байна. Үүнээс гадна Саудын Араб Хятад улсад газрын тосоо юаниар өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдээд байна.
Вашингтон өөрийнхөө технологийг хадгалж үлдээхийн тулд Хятадын технологийн компаниудад шахалт үзүүлэх арга хэрэглэж, экспортоо хязгаарлав.
Түүнчлэн Вашингтон дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн дэгдээсээр байна. Украины хямрал нь АНУ, Оросын сөргөлдөөн. Ингэхдээ АНУ холбоотнуудаа зөнд нь хаях нь ихсэв. Үүний нотолгоо нь Жо Байден Киевт туслахаас татгалзсан гэж шинжээч бичжээ.
Сэтгэгдэл ( 14 )
Чин үнэнийг бичжээ
Ардчилал нэрээр халхавчилж дэлхийн улсуудыг боолчилдаг америкийн хар хүч сүүлийн аргаа хэрэглэж байна
Жинхэнэ судлаач хүний үг байна даа. Дэлхийн хэмжээний судлаач гэж ийм хүнийг хэлнэ. Ул суурьтай үнэлэлт, дүгнэлт. Ардчилал, хүний эрх гэдэг талаас бус ЗХУ задран унаснаас хойшхи АНУ-н дэлхийг жанжлах гэсэн бодлогын мөн чанарыг маш үндэс суурьтай тавьсан байна. Манай болоод бусад судлаачид Оросын түрэмгийлэл, аюул гэж хоосон цэцэрхэж муучлахаас өөр ямар ч ойлголтгүйгээр АНУ-г дөвийлгөнө. Судлаач хүн гэж ийм л хүнийг хэлнэ.
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
Global times гэж Хятадын ЗГ-ын байр суурийг англи хэл дээр гаргадаг л газаршд.
Энэ дандаа худал бичдэг хятад сайт. Украин ороосын дайны эсрэг бараг бүх орны тусламж авч байгаа. Хятад монгол ч тусламж өгч байгаа. Доллар ёвро юань өрсөлддөг валют. Рубль хөрвөдөггүй олон улсын тооцоонд хэрэглэдэггүй валют.
Амeрик жрт дээр үeэс ингэж л бусниулж бгаа ш дээ. Eвроп одоо л ойлгох гэж бна. Их удаан ойлгох юм даа.
Энэ бол тодорхой асуудал л даа.
АНУ бол дандаа дайн өдөөж түүнээс ашиг гаргаж бдаг цуст мөнгөний боол болсон үхэж бвал таарсан адгийн хар пиздаанууд
Олон талаас нь ухаалгаар харсан мундаг нийтлэл болжээ. Энэ дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдээж хяналтаа тогтоож байдаг АНУ гийн дарангуйлалын хэр хэмжээ яг үнэндээ хэрээс хэтрээд бна.
Ёстой үнэнийг бичиж ээ .тэнэг л биш бол ойдгогдхоор тодорхойлж
Сангийн сайдаар доктор Баярхүүг сангийн сайд болгое!!!! Энэ эгзэгтэй үед МОНГОЛД тус болно!!!!
Яаж тэнэгтэгхээрээ ингэж орчуулдаг байнаа ?????Вашингтон өрнөдийн ертөнцөд нэгдэн оруулах мөрөөдлөө тулгаж байсан ч Орос улс Өрнөдийн нэг хэсэг нь болсонгү гэнээ
зөнөг өвгөн хурдан далд ороосой