ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн бүрэн эрхээсээ хугацаанаас өмнө татгалзаж байна гэж тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, Оросын тал НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түр зогсоох тухай тогтоолыг НҮБ-ын бүрэн эрхт улсыг хараат бус дотоод болон гадаад бодлого явуулж буйн төлөө шийтгэх зорилготой хууль бус, улс төрийн сэдэлтэй алхам гэж үзэж байна. Байнгын төлөөлөгчийн газар тус зөвлөл дэх үйл ажиллагаагаа энэ сарын 7-ноос эхлэн зогсоожээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түр зогсоох тухай тогтоолыг 93 улс дэмжиж, 24 улс эсэргүүцэж, 58 улс санал өгөхөөс түдгэлзжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей ийм тогтоол батлах нь аюултай. Ийм чухал асуудлыг туйлын болгоомжтой, баримт дээр тулгуурлан, тайван бөгөөд бодитоор шийдэх ёстой. Гэтэл тогтоолын төслийг тунгалаг, нээлттэй байдлаар боловсруулаагүй. НҮБ-ын бүх гишүүн орнуудын санал авах хэлэлцүүлэг явуулаагүй гэж БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жунь мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ алхам улс орнуудыг аль нэг талд ороход хүргэж, гишүүн орнуудын дунд үл ойлголцол үүсгэж, оролцогч талуудын сөргөлдөөнийг хурцатгана. Энэ нь галд тос нэмж буйтай агаар нэг гэж Жан Жунь онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей Украины асуудлаар явуулсан тусгай чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түр зогсоох тухай тогтоолыг баталсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
ОХУ хийгээгүй хэрэг дээрээ ийм байдал үүсгэх гэж одоо нэгэнт хасагдчихлаа одоо юу дуртайга хийх боломжтой болчихлоо шүү дэ НҮБ АНУ.ын бодлогоор хөдөлдөг байгуулга болж дэ ингэж хурдан шийдвэр гарган гэдэг тун аюултай байдал бий болголоо до
За хөөрхий нүб нь таг сохор болжээ.Угаасаа нүб шударга байгуулага ч биш л дээ .