Оросын байгалийн хийнээс татгалзвал Герман 220 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Оросын байгалийн хийнээс татгалзсанаар Герман улсын эдийн засаг 220 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ гэж Блүмберг агентлаг сэрэмжлүүлжээ.

Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг даруй зогсоосон тохиолдолд Германы эдийн засаг, ялангуяа аж үйлдвэрийн салбарын өсөлт нь ойрын хоёр жилд огцом буюу 220 тэрбум еврогоор буурна.

Украины хямралын давлагаа эрэлт, нийлүүлэлтийн идэвхэд цохилт өгнө гэж Килийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Штефан Котц мэдэгджээ. Оросын цэргийн ажиллагаатай холбоотой эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн үнийн өсөлт үнийн дарамтыг улам бүр гүнзгийрүүлсэн байна.

2022 онд Германы эдийн засгийн өсөлт 2.7 хувь болж буурах төлөв гарчээ. Энэ онд тус улсын ДНБ 1.9 хувиар, 2023 онд 2.3 хувиар буурах төлөвтэй байна.

Европын Холбоо энэ онд Оросын байгалийн хийн импортыг 66 хувиар бууруулж, 2027 он гэхэд Оросын эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн хамааралгүй болох зорилго тавиад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
germanuud dampuurch(202.55.191.130) 2022 оны 04 сарын 14

harin orosiin vne hyamd hiinees salj amerik katariiin vnetei hiig abval germanii ediin zasag estoi dampuuran daa. orosiin hii 300 dollar bol amerikiih 1200 dollar sh dee.iim vnetei hiigeer yum hiigeed hyatad ypon solongos taivanii aj vildvertei orsoldoj chadah uu dee. deer ajilchid ondor tsalintai geed zardal ih sh dee.

0  |  0
Top