БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар гүн итгэлцлээ илэрхийлэн, захидал солилцсон тухай Ёнхап агентлаг Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ -ийг иш татан мэдээлжээ.
Ким Жон Ун лхагва гарагт /2022.04.20/ бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй Мүн Жэ Инээс захидал хүлээн авч, пүрэв гарагт хариу захидал илгээсэн байна.
Тэрбээр хоёр Солонгос цуцашгүй хүчин чармайлт гаргавал хоёр талын харилцаа солонгос үндэстний хүсэл, хүлээлтийн дагуу сайжирч, хөгжинө гэдэгтэй Мүн Жэ Интэй санал нэг буйгаа илэрхийлжээ. Талууд мөн Умард, Өмнөдөд буй элэг нэгтнүүддээ халуун мэндчилгээ харилцан дамжуулсан байна.
Мүн Жэ Ин захидалдаа түүнийг албан тушаалаа өгсний дараа ч гэсэн БНСУ, БНАСАУ нэгдэх үндэс суурийг тавьсан тухай хамтарсан мэдэгдэл гаргахыг чин сэтгэлээс хүсэж байгаагаа илэрхийлсэн бол Ким Жон Ун хариуд нь түүний үндэстнийхээ агуу үйл хэргийн төлөө гаргасан “хүчин чармайлт, зовлон шаналлыг” өндрөөр үнэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )