Шакира эмнэлгийн машинд явж байсан тухайгаа ТАЙЛБАРЛАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

 

Дуучин Шакира хөл бөмбөгчин Пикегээс салж байгаа тухайгаа мэдээлсэн нь олон хүнийг цочролд оруулсан. Уг мэдээтэй зэрэгцэн түүнийг эмнэлгийн машинд явж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Зарим хүмүүс түүнийг шоконд орсон учир эмнэлэгт хүргэгдсэн хэмээж байв. Харин Шакира энэ тухайгаа тайлбарлажээ. 

Тэрээр хэлэхдээ "Залуус аа, намайг саяхан Барселонд түргэн тусламжийн машинд байж байхыг харсан хүмүүс санаа зовсон мессеж ихээр ирүүлж байна. Тэр зурагнуудын хувьд аав маань санамсаргүйгээр хальтирч унаад түүнийг эмнэлэгт хүргэхээр явж байсан үеийнх гэдгээ мэдэгдэхийг хүслээ" хэмээгээд хөхөрсөн нүүртэй аавыгаа үнсэж буй зургаа нийтэлсэн байна. 

Харин салалтынхаа тухай "Бид салалтын тухай мэдээллээ баталж байгаадаа харамсаж байна. Бидний хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө бидний хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсэж байна. Ойлгосонд баярлалаа" гэжээ. 

Шакира болон Пике нарын 11 жил үргэлжилсэн хамтын амьдрал Пикегийн урвалтаас үүдэн хоёр тийш болж буй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хосууд хэдийнэ тусдаа амьдарч эхэлжээ. 

Тэдний хоёр хүү ээжтэйгээ хамт амьдарч байгаа бол Пике хуучин байрандаа нүүж очоод байгаа аж. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэл(202.126.90.137) 2022 оны 06 сарын 09

Сайхан аавыгаа ингээд тэврээд үнсэх боломжтой байсан ч болоосой.

6  |  0
Зочин(202.126.89.91) 2022 оны 06 сарын 07

Пике хадам ааваа гөвшчихсөн юм биш үү

1  |  0
Top