Загвар өмсөгч Кара Делевин өнгөрөгч даваа гарагт өөрийн инстаграм хуудаснаа торон цамц бүхий зургаа нийтэлжээ. Түүний хувьд псориаз хэмээх арьсны өвчинтэйгөө олон жилийн турш тэмцэж байгаа нэгэн.
Уг өвчнөөр өвчилсөн хүмүүс ихэнхдээ биеэ ил гаргахыг хүсдэггүй. Мөн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсээс хүмүүс дөлөх нь бий. Харин Кара Делевин ийнхүү биеэ ил гарган олны өмнө гарч ирсэн нь олон хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.
Тэрээр өвчнийхөө тухай 2015 онд өгсөн нэгэн ярилцлагадаа "Би псориаз гэх өвчин туссаны дараа загвар өмсөгч хийхээ больсон. Хүмүүс үүнийг хараад тийм ч таатай ханддаггүй. Тэд бээлий өмсөж, надад хүрэхийг хүсэхгүй байх зэрэг хандлага гаргадаг" хэмээн ярьж байсан бөгөөд арьсны өвчнөө ийнхүү олон нийтэд ил тод харуулсан нь уг төрлийн өвчтэй бусад хүмүүст ч мөн эерэг нөлөө үзүүлж байгаа аж.
Кара Делевин "Met Gala 2022" улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ
Сэтгэгдэл ( 0 )