Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ шүүгдэгч Н.Түвшинбаярын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хохирогч Э.Энхбат агсны ар гэрт олгосон нөхөн төлбөр болох 2.7 тэрбум төгрөгийг тооцож, шүүгдэгч Н.Түвшинбаярыг ямар нэгэн хэлбэрээр дахин нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Харин хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгч Н.Түвшинбаяраас нөхөн төлбөр авах шаардлагатай бол нотлох баримтаа цуглуулан, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хэллээ.
Тэгвэл шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноохдоо түүний давж заалдах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Түвшинбаяр шүүхийн тогтоол гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хандах эрхтэй болж байна.
Энэ талаар шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр гэм буруутай эсэх дээрээ анхнаасаа маргаагүй. Хүлээн зөвшөөрдөг. Одоо зөв бурууг ярих эрт байна. Шүүх тогтоолоо гаргасны дараа танилцаж, давж заалдах эсэхээ шийднэ" гэх тайлбарыг өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Tybsinbayar dabj zaaldah erhet ch tyyniig eegsyyleh hereggyi ee!!!syyh hyibaldaj syylee?....enyynd dyrgyi hyrch baina!Mongold ynen yum alga,hyn alchihaad 16 jiliin yal abaad ami ersee gej gyigaad baih ni zohimjgyi baina,
Mongoliin svld bolson zaluus ingej arhind aldar gavya avgai hvvhenees bolj horlogdoh gej.Vhesnii hohio.Amidiin tsol gej.Tegeedej Mongold tsaatsiin yaliig sergeeh heregtei.Uls tur hatuu orshin togtonoj tsever niigemtei boloh neg shaltag bol tsaatsiin yal urvagch arluurchid mash ih tsuuruh iosroi.
Hairan ch zaluu. Arhi savnaasaa busdiig diilne gej. Erchuud mini arhinaas hol yav.
ДАВЖ ЗААЛДАХ НЬ УУ ХАРЖ Л БАЙЯ? ГЭМЭЭ УХААРЧ БАЙНА, ТОХИРСОН ШИЙТГЭЛ ОНООНО УУ ГЭЭД БАЙСАН
Хүн алчаад юу гэнэ вэ? Амь өршөө гэнэ үү?
xairan saixan 2 zaluu xen xenii ur xuuxed onchirch 2 saixan mongol aulyn xoimor ezguirlee ene arxi uu ?
busaddaa surgamjtai