Каяли Женнер төрсний дараах СЭТГЭЛ ГУТРАЛД оржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Каяли Женнер хүүгээ төрүүлсний дараа төрсний дараах сэтгэл гутралд орсон тухайгаа "Кардашьянууд" цувралынхаа үеэр ярьжээ. 

Кендалл Женнертэй энэ тухай ярихдаа "Би аз жаргалтай байх ёстой ч тэгж санагдахгүй байна. Би саяхан хүүхдээ төрүүлсэн ч гурван долоо хоногийн турш тасралтгүй уйлсан" хэмээн ярьсан аж. 

 

 

Мөн сэтгэл гутрал нь түүний гэрийнхэнтэйгээ харилцах харилцаанд хүртэл муугаар нөлөөлсөн гэнэ. Энэ тухай Кендалл Женнер "Тэр үргэлж л бүх зүйлээс хол байдаг юм шиг санагддаг. Тэр өөрийгөө татаж авах ёстой" хэмээн ярьсан нь дэлгэцээр цацагдсан байна. 

 

 

Каяли Женнер өнгөрөгч хоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Үүнээс сарын дараа сэтгэл гутралд орсон тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцсан. Тэрээр хэлэхдээ "Сэтэл санаа, бие бялдар, оюун санааны хувьд надад хэцүү байсан. Бусад ээжүүд ч гэсэн яг одоо үүнийг даван туулж байгаа. Энэ надад тийм ч амар байсангүй. Би өөртөө эрүүл саруул, үзэсгэлэнтэй хүү төрүүлсэн гэдгээ үргэлж сануулж байгаа" гэжээ.

 

 

Өнгөрөгч тавдугаар сараас эхлэн түүний даавар тогтворжиж өмнөх амьдралдаа эргэн орсон тухайгаа хуваалцсан бөгөөд төрсний дараах сэтгэл гутралд орсон ээжүүдийг хүчтэй байхад уриалсан байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khulan(103.57.95.220) 2022 оны 09 сарын 01

Tiime hetsuu bsan shuu

5  |  0
Top