Жүжигчин Ю Жу Ын гэрээслэл үлдээн амиа ХОРЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

"Big Forest" болон "Joseon Survival Period" цувралуудаараа алдартай болсон жүжигчин Ю Жу Ын 27 насандаа таалал төгсжээ. 

Энэ сарын 29-ны өдөр түүний ах нас барсан тухай мэдээллийг инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр гэрээслэл үлдээсэн байх бөгөөд гэрээслэлдээ "Түрүүлж явсанд уучлаарай. Ээж, аав, эмээ, ахаасаа тусгайлан уучлалт хүсье. Амьдрахын хүсэхгүй байна гэж хашхирч байна. Надгүйгээр амьдрах нь хоосон мэт санагдах ч гэлээ хүчтэй байгаарай. Би бүгдийг чинь харж, хамгаалах болно. Битгий уйлаарай. Өвдөнө шүү. 

Би одоо ердөө ч гунигтай биш байна. Би шийдэмгий, бас тайван байдлыг мэдэрч байна. Үүнийг удаан хугацааны турш бодсон учраас тэр байх. Би авах ёстойгоосоо ч илүү аз жаргалтай амьдралаар амьдарсан. Тиймээс надад хангалттай. Тийм болохоор намайг буруутгахгүйгээр амьдраарай. 

 

 

Би үхээгүй ээ. Тийм болохоор бүгдээрээ сайхан амьдраарай. Оршуулганд минь олон хүн ирнэ гэж найдаж байна. Би үргэлж жүжиглэхийг хүсдэг байлаа. Магадгүй энэ миний бүх зүйл, эсвэл зүгээр л нэгээхэн хэсэг байсан байж магадгүй. Гэхдээ энэ мэргэжлээр ажиллах үнэхээр хүнд гэдгийг ойлголоо. Би юу ч хийхийг хүсэхгүй байна, бас юуг ч тэвчиж чадахгүй нь. Хийхийг хүсдэг зүйлтэй байх нь ерөөл ч гэлээ зөвхөн тэр л зүйлээ хүсэх нь хараал юм. 

Бурхан надад хайртай учраас там руу явуулахгүй байх. Хайртай гэр бүл, найз нөхөд, хайрладаг бүхэн минь намайг үргэлж хайрлаж байсанд баярлалаа. Та нарын хүчээр хүч чадалтай байж, инээмсэглэж байсан юм шүү. Багш нартаа мөн баярлалаа. 

Ээжээ, ааваа, битгий уйлаарай. Гуйя" хэмээн бичсэн байжээ. 

Эх сурвалжийн дурдаж буйгаар тэрээр өндрөөс унаж амиа алдсан байж болзошгүй гэнэ. Талийгаачийг оршуулах ёслол маргааш Ажоу их сургуулийн эмнэлэгт болох бөгөөд үдэж өгөхийг хүссэн хүмүүст нээлттэй байна хэмээн гэр бүлийнхэн нь дурдсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

za odoo shaatsgaad bai solongos hun baisan ym shig amia horloj bsan ym shig shaatsgaah ni mongold duuren amia horlolt bga bizde ter l oros ter l amerik t duuren bga biz de uidsan ajilgui sda nar

1  |  0
И мин сү(66.181.161.86) 2025 оны 03 сарын 13

Манай залуучууд солонгосыг их гоё сайхан орон гэж бодох юм олон жил солонгост амьдарсан хүний хувьд хэлэхэд солонгос бол маш хэцүү зовлонтой, уйтгартай,дарамттай ,давчуу орон шүү хажууд нь тэр африк,афганистан хамаагүй жаргалын орон гэж болно.Та хэзээ ч солонгост эрх чөлөө, тайван амгалан байдлыг мэдрэхгүй там шиг орон.

16  |  5
Эрдэнэ(223.38.36.213) 2025 оны 03 сарын 13

Солонгосын нийгэм үнэхээр ллрын өөнтөгч хүмүүсийн нийгэм шүү дээ. Хэн нэгнээ хальтирч унахыг отоод байж байдаг. Ххэрэв хазгай гишгэх аваас үхтэл чинь дэвслэх болно. Арга байхгүй! Хайран сайхан эмэгтэй

13  |  2
Хог(117.111.11.203) 2025 оны 03 сарын 13

Солонгос ерөөсөө тэр чигээрээ дарамтны орон. Бүх шат шатандаа 1насны зөрүү бсан ч дарамталж байх санаатай. Үхэж дуусаж байхдаа таарсан орон. Эцэг эхээ бүгдийг нь асрамжын газар өгнө. Одоо бүүр эцэг эхчүүд нь угаасаа асрамжын газар очих юм чинь гээд мөнгөө бэлдээд, үр хүүхэддээ үлдээхгүй гээд. Бүх Асрамжын газар нь яг дэргэдээ шатаадаг оршуулах ёслол болдог газартай.

8  |  2
Хүйтэн Хөндий Н”Н(202.126.88.233) 2025 оны 03 сарын 13

Хүн болгоны сэтгэл санаа, үзэл суртал, ёс суртахуун, ернө бүгд өөр\nГэхдээ нэгнээ шүүмжлэж байна гээд харааж етөөгөөд байдаг талтай. \nХүн болгон адилгүй\nХүлэг болгон жороогүй

7  |  0
Р(202.21.109.120) 2025 оны 03 сарын 13

Сэтгэл гутралд л орсон байх. Тэгээд жүжигчин хүн байж сэтгэл зүйчид хандаж чадахгүй амиа хорлочихдог бас сонин хүмүүс их байх юмаа. Үхэхийг их амар зүйл гэж боддог бололтой

8  |  1
Өрөм(45.133.5.150) 2025 оны 03 сарын 13

Бүгд л үхдэг тиймээс үхсэн хүнийг гайхаж шүүх хэрэггүй. Үхэл заавал урт наслах биш гэнэтийн ослоор ч бж болно, хэзээ үхэхээ энэ хүн шийдсэн бн яагаад болохгүй гэж. Төрхөд нь баярлаж үхэхэд нь үдэж өгч бай нэгнээ. Бусдын амьдралд амаа мэдэж чалчиж бай өөртөө юм дууддаг юм.

42  |  5
хаагий(64.119.18.136) 2025 оны 03 сарын 13

амин хувиа хичээсэн сэтгэцийн өвчтэй амьтан л амиа хорлох байх, ээж аав нь өрөвдөм

13  |  9
Zochin(192.82.67.95) 2025 оны 03 сарын 13

Iim yum niitlehee boliocheee, huuhduuded sedel ogood bhiin

29  |  2
Зочин(66.181.184.69) 2025 оны 03 сарын 13

Тэнэг пиздаа вэ ...Битгий ийм тэнэг юм нийтэлж байгаач..

16  |  2
Заяа(192.82.76.89) 2025 оны 03 сарын 13

Солонгосын од болох ерөөл биш хараал байх, нойргүйдэл, дарамт шахалт, бэлгийн хүчирхийлэл, ганцаардал, сэтгэлзүйн хувьд өөрийн мэдэлгүй хэн ч биш болох гэх мэт амьдралыг нь утга учиргүй болгодог олон хүчин зүйлүүд бий, мөнгө алдар нэр байгаад ч утга учиргүй болсон амьдралын төгсгөл энэ.

33  |  3
Зочин(203.91.112.133) 2025 оны 03 сарын 13

Маш их дарамт, бэлгийн мөлжлөг, залуу эмэгтэйчүүдийг захж баяждаг продюссерууд гээд нууц амьдрал их бий

11  |  0
MGL(66.181.161.8) 2025 оны 03 сарын 13

Яах гэж ийм юм нийтэлдэг бнаа хэнд хамаатай гэж Ухаан муутай хүүхдүүд дуурайгаад амиа хоролвол яах вэ Сондороо

17  |  0
1(43.242.242.138) 2025 оны 03 сарын 13

Nice

3  |  1
зочин(103.57.92.129) 2025 оны 03 сарын 13

солонгос хүний сэтэгхүй нь сонин юм биш үү жаахан нэрд гарахаар бүгд атаархдаг

11  |  2
ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРЭН (183.177.103.162) 2025 оны 03 сарын 13

яачихсан тэнэг улсууд дэлхийгээр дүүрэн байна. Магадгүй ганц хором, ганц сарын дараа хүн болж төрсөнийхөө утга учир, аз завшааны тухай ойлголт нь өөр болох байсан байх даа, земля ей будет пухом\n

11  |  2
Top