Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо, Аргентин гаралтай загвар өмсөгч Камила Морроне нар дөрвөн жил хамтран амьдарсны эцэст хоёр тийш болжээ.
Эх сурвалжууд тэднийг хоёр тийш болсон тухай мэдээлсэн ч салалтын шалтгааныг дурдаагүй байна. 47 настай Ди Каприо, 25 настай Морроне нар хамгийн сүүлд долдугаар сарын 4-ны өдөр хамтдаа явж байхдаа папараццын дуранд өртжээ.
Үүнээс өмнө муудалцаж буй нь мөн л папарацын дуранд өртсөн бөгөөд ДиКаприо өнгөрсөн зуныг Европт ганцаараа өнгөрүүлсэн байна.
Хосууд 2017 оноос хойш болзож эхэлсэн. Түүнээс өмнө ДиКаприо хэд хэдэн загвар өмсөгч бүсгүйтэй болзож байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hog be huuhnuudin erleg be