The Weeknd-ийн тоглолт гурван дууны дараа ӨНДӨРЛӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Дуучин The Weeknd-ийн Лос Анжелес дахь тоглолт гурван дууны дараа өндөрлөжээ. "Sofi" цэнгэлдэх хүрээлэнд 70 мянга гаруй үзэгчтэй зохион байгуулагдсан уг тоглолт эхлээд удаагүй байхад The Weeknd-ийн хоолойд асуудал гарсан учраас ийнхүү тоглолтоо цуцлахад хүрсэн байна. 

Тэрээр "Can't feel my face" дуугаа дуулж байх үедээ хоолойдоо гэмтэл авчээ. Дуугаа зогсоон хэсэг завсарлага авсан тэрээр эргэн ирэх үедээ "Яг одоо та бүхэндээ хүргэхийг хүссэн тоглолтоо хийж чадахгүй нь ээ. Хувийнхаа зүгээс та бүхнээсээ уучлалт хүсмээр байна. Хашхирахад юу болсныг мэдэхгүй ч хоолойд минь ямар нэгэн зүйл тохиолдсон бололтой. Би шоугаа зогсоохыг хүсэхгүй байгаа ч яг одоо тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Твиттер, инстаграмаар уучлалт гуйхыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай. Та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд тасалбарын мөнгийг эргүүлэн өгөх болно. Тун удахгүй тоглолтоо дахин тоглох болно" хэмээжээ. 

Түүний "After Hours Til Dawn" аялан тоглолт хуваарийн дагуу энэ сарын 22-нд Торонтод тоглогдох байсан. Гэсэн ч ийнхүү хоолойдоо гэмтэл авсан учир уг тоглолтоо ч мөн хойшлуулж болзошгүй хэмээн тоглолт зохион байгуулагчид анхааруулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
reply(66.181.182.234) 2022 оны 09 сарын 07

odoo hurandaa bolson shuu dee

2  |  0
Болор(43.242.243.184) 2022 оны 09 сарын 08

А Соол оронд нь дуул

12  |  3
Top