Ким Кардашъяан шиг болохын тулд 15 төрлийн хагалгаанд орсон ӨМНӨД СОЛОНГОС эмэгтэй

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Гоо сайхны мэс засалд орохын өмнө ихэнх хүмүүс бусад хүмүүсээс жишээ авдаг. Харин цөөн хэдэн хүмүүс бусдын дүр төрхийг тэр чигээр нь өөртөө буулгахыг хүсдэг нь тун ч хачирхалтай. 

Өмнөд Солонгосын 28 настай бүсгүй өөрийн шүтээн Ким Кардашъяан шиг бие галбир, дүр төрхтэй болохын тулд найман жилийн хугацаанд нийт 15 гоо сайхны хагалгаанд оржээ. 

 

 

И Хан Бёл хэмээх уг бүсгүй бага наснаа л өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байсан бөгөөд өсвөр насанд хүрэх үед энэ мэдрэмж нь улам бүр нэмэгджээ. 20 настай байхдаа найз залуугаасаа салсны дараа давхараа суулгах мэс засалд орсон нь гоо сайхны мэс засалд донтох эхлэл болсон гэнэ. 

 

 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хан Бёл гурван удаа өгзөг өргөх BBL, хоёр удаа хөх томруулах, хамар болон хацрын ясны хагалагаа, давхар эрүү арилгах хагалагаа, хоёр удаа хацрын өөх багасгах хагалгаа зэрэг нийт 15 хагалгаанд орсон байна. Үүн дундаас өгзөг томруулах BBL хагалгаа нь хамгийн эрсдэлтэйд тооцогддог аж. 

Хан Бёл Кимийн тухай "Би үргэлж л дур булаам том хөх, өгзөгтэй Кардашъяан шиг харагдахыг хүсдэг байлаа. Ким надад үргэлж урам зориг өгдөг байсан. Тэр миний нүдээр энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч дараа нь өөрийгөө харах нь миний хувьд шагнал мэт байдаг" хэмээжээ. 

 

 

Энэ хугацаанд нийт 60 гаруй мянган ам.долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулсан Хан Бёл цаашид мэс засал хийлгэх бодолгүй байгаа гэнэ. Гоо сайхны мэс засалд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тэрээр үүнийг эрт хийж эхлээгүйдээ үргэлж харамсдаг хэмээн ярьжээ.

Түүнийг гадуур явж байх үед хүмүүс жуулчин хэмээн хардаг гэнэ. Мөн Ким Кардашъяаны гэр бүлийн гишүүн явж байна гэх зэргээр ярьж байх нь олонтаа сонсогддог бөгөөд өөртөө итгэх итгэл нь улам бүр нэмэгдсэн гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1122(202.126.88.199) 2025 оны 03 сарын 13

Манай жүжигчин Туяа л болцон байна

4  |  0
Top