41 настай супермодель Адриана Лима гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний найз залуу Андре Лиммерсийн хувьд анхны хүүхэд нь бөгөөд хосууд өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Калифорния мужийн Санта Моникад шинэ хүнээ өлгийдөн авчээ.
Хосууд хүүдээ Cyan хэмээх нэр хайрлажээ. Бяцхан хүү ээжийнхээ уруул болон нүдийг дуурайсан хэмээн эх сурвалжууд дурдсан байна.
Адриана Лима бие давхар байх үедээ загварын тайзнаа алхаж, сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, улаан хивсний ёслолд оролцсон нь олны анхаарлыг ихээр татсан. Хэдийгээр бие давхар ч гэлээ хэвлийн булчин нь ялгарч байсан нь бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгч байсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ямар арчаагүй нь миарлаа гэж хардаг байнаа? Хажуудах сэгсийсэн юм нь ч ийм байж чадкүшд хха
Delhin hamgn shn huhn hurtel targalhara miarah ymda
Энэ одоо бас спортын мэдээнд хамаарах уу, кк