Жэйло хуримлаж, Алекс Родригес дахин ганц бие болов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Супер од Женнифер Лопестой 2017 оноос хойш үерхэн 2019 онд сүй тавьж байсан Алекс Родригес шинэхэн хайрттайгаа Италид зугаалж яваа зураг нь өнгөрөгч зургаадугаар сард олон нийтийн сүлжээгээр цацагдсан. 

Тухайн үед Женнифер Лопес, Бен Аффлек нарын хуримын зар хэдийнэ тарж эхлээд байсан билээ. 25 настай Кэтрин Пэйжитт хэмээх шаргал үст загвар өмсөгч бүсгүйтэй болзож байсан түүнийг дахин ганц бие болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

Түүний экс гэргийн хуримын тухай дуулиан тасраагүй байхад энэхүү мэдээлэл цацагдаж эхэлсэн нь олны анхаарлыг ихээр татаад байна. Жэйлогийн хуримын албан ёсны зургууд цацагдаж байхад Алекс ганцаар хоолож буйгаа инстаграмын сторидоо оруулж байв. 

Эх сурвалжуудын дурдаж буйгаар Пэйжитт болон Алекс нар тийм ч онцгой харилцаатай биш байсан хэмээсэн бөгөөд тун удахгүй жинхэнэ хайраа олно гэж найдаж байна гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top