Брэд Питт, Анжелина Жоли нарын тулаан ХУРЦАДМАЛ байдалд шилжив

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Брэд Питт, Анжелина Жоли нарын дарсны үйлдвэртэй холбоотой маргаан хурцадмал байдалд шилжжээ. Жоли Брэд Питтийн эсрэг 250 мянган ам.доллар нэхэмжлээд байгаа гэнэ

Хосууд 2008 онд Франц улсын өмнөд хэсэгт байрлах 1300 акр талбайг худалдан авч, олон сая доллараар сайжруулалт хийсэн тухай шүүхийн баримт бичигт дурджээ. Хосууд өөрсдийн байгуулсан компани болон үүсгэн байгуулсан хүмүүнлэгийн байгууллагаа тус тусдаа хариуцан ажиллуулдаг байжээ. Харин дарсны үйлдвэр их хэмжээний ашиг өгдөг тул эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа тэд хууль бусаар уг үйлдвэрийг хувьдаа авахын тулд тэмцэж эхэлжээ. 

Гэрлэлтээ цуцлуулсны дараа Брэд Питт Жолитой зөвлөлдөхгүйгээр дарсны үйлдвэрээ ажиллуулж, түүний мэдээлэл авах, хяналт тавих зэрэг эрхийг няцааж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй өөрийн болон найзуудынхаа компани руу нууцаар мөнгө шилжүүлж байсан нь ил болсон бөгөөд Жолигийн "Nouvel" компанийн зүгээс Брэд Питтээс 250 мянган ам.доллар нэхэмжлээд байгаа аж. 

Мөн тэд хүүхдүүдээ асран халамжлах эрхийн төлөө тэмцэж буй бөгөөд 2016 онд Брэд Питт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод байгаа билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.97) 2022 оны 09 сарын 11

Брэт питтийн зөв авгайчууд дан шунал эр хүн авах ёстой !

1  |  2
З(192.82.74.206) 2022 оны 09 сарын 11

Энэ Франц улс хамаг газраа зарчихдаг юм бна ш дээ. Яагаав нөгөө хятад Хуанжу гэг хүртэл газар авчихсан гэсэн биз дээ

4  |  0
Top