Хью Жекман эхнэртэйгээ залуу хосууд шиг романтиклав

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Хью Жекман эхнэр Деборра-Ли Фернесстэйгээ Венецийн кино наадамд очжээ.

53 настай Хью Жекман 66 настай эхнэр Деборратайгаа Италийн гудамжаар зугаалж, гэрэл зурагчдаас үл эмээн үнсэлцэж байсан аж.

Венецийн кино наадамд гол дүрд нь тоглосон “Хүү” киногоороо оролцож байгаа жүжигчний зураг “Олон жилийн дараа ч эхнэртэйгээ халуухан харилцаагаа хадгалсаар байна” гэх магтаалыг фэнүүдээсээ сонсжээ. Хосууд саяхан хуримын 26 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

Загварлаг хувцаслаж, залуу хосууд шиг романтиклах тэд эргээр тэврэлдэн зугаалсныхаа дараа завинд суун зочид буудал руугаа явжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top