Ялгаатай байдлыг халсан загварын шоу

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

 

Загварын долоо хоног тодорхой бүлэг хүмүүст зориулагдсан байдаг учир хүртээмжгүй байх нь элбэг. Зохион байгуулагдаж буй газрууд өндөр шат, тэргэнцэртэй хүмүүс суухад тохиромжгүй сандалтай газар ихэвчлэн зохион байгуулагддаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тийм ч тохиромжтой биш байдаг. Загвар өмсөгчид ч мөн зөвхөн өөрт зориулагдсан хувцас өмсдөг учраас бие бялдрын хувьд ялгаатай хүмүүст энэхүү арга хэмжээнүүд хүртээмжтэй багатай байх нь бий.

Харин энэ долоо хоногт "Genentech" болон "Open Style Lab" компаниуд нугасны булчингийн хатингаршил (SMA)-ийн нийгэмнэлэгтэй хамтран "Double Take" шоуг зохион байгуулжээ. 

Нугасны хатингаршилтай хүмүүст зориулан "Open Style Lab" шинэ загварын коллекц гаргасан бөгөөд загвар өмсөгчид нь энэхүү нийгэмнэлэгийн гишүүд байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. 

Цаашид ялгаатай байдлыг багасгахын тулд олон компаниуд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус шоуг зохион байгуулагчид дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top