“Их 20” бүлгийн ихэнх орнууд Украин дахь дайныг эрс буруутгаж байна гэж Индонезийн Бали аралд болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд, эл дайн нь асар их зовлон авчирч, дэлхийн эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, инфляцыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулснаар эрчим хүч, хүнсний тогтворгүй байдлыг хурцатгаж, санхүүгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна.
“Их 20”-ийн орнууд Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай гэрээ чухал болохыг онцолж, гэрээг үргэлжлүүлэхийг дэмжиж байна.
“Их 20”-ийн орнууд хүнс, бордооны экспортыг хориглох, хязгаарлахын эсрэг байр суурь илэрхийлэв.
“Их 20”-ийн орнууд хүмүүнлэгийн үйл ажиллагааг хориг арга хэмжээний жагсаалтаас гаргахыг дэмжиж байна. “Их 20”-ийн орнууд цөмийн зэвсэг хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхийг тэвчихгүй. Мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, дипломат үйл ажиллагаа, яриа хэлэлцээ нь туйлын чухал болохыг тэмдэглээд энэ эрин зуун дайны эрин зуун болох учиргүй гэж мэдэгдэв.
“Их 20”-ийн орнууд эрчим хүчний эх үүсвэрийн эрэлтийг эрчим хүчийг боломжит үнээр нийлүүлэх замаар хангах шаардлагатай гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nNAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nwhatsapp дугаар: 19099134258
Ene fainiig ehluuldrn dainii gol buruuyan bol Delhiin nomer 1 alan hyafagch Amerik German Angli Frants Itali yumoor hen ch bish ted nartaa hel ozdaanuud aa