АНУ-ын тансаг зэрэглэлийн гоо сайхны бараа үйлдвэрлэгч “Estée Lauder” компани “Tom Ford” загварын ордныг 2.8 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.
Гэрээнд “Estée Lauder” компани нь тус загварын ордны цорын ганц эзэмшигч нь байна гэж заасан байна. Түүнчлэн, тус компанид “Tom Ford” брэндийн оюуны өмчийг эзэмшинэ. “Tom Ford”-ыг үндэслэгч, ерөнхий захирал болон “Tom Ford International” ерөнхий захирал нар 2023 оныг хүртэл тус ордонд ажиллахаар болжээ.
“The Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, тус загварын ордныг худалдан авахаар “Estée Lauder” компанитай Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Kering” өрсөлдсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )