Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Ингэхдээ өөрсдийн байгуулсан “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-иар нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )