"BLACKPINК" хамтлагийн тоглолтын тасалбар 11 сая төгрөг болж ӨСӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Энэ сард тус хамтлаг Хонконгд гурван удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тоглолт үзэхээр эх газараас ирэх Хятад шүтэн бишрэгчид тасалбарын үнэ хөөрөгдөх томоохон шалтгаан болжээ.

Цар тахлаас үүдэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хязгаарлагдмал байдалд байсан шүтэн бишрэгчдийн нөлөөгөөр тасалбарын үнэ 22.000 юань буюу 11 сая орчим төгрөг болж өсжээ. 

Алибаба дээрх Шианью дээр "Born Pink" тоглолтын VIP тасалбар  анх 2999 Хонконг доллараар зарагдаж байсан бол энгийн тасалбар 799 Хонконг доллараар зарагдаж байжээ. 

Энэ сарын 13-15-ний хооронд зохион байгуулагдах тус тоглолтын тасалбар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх худалдаанд гарсан. Худалдаанд гарснаас хоёр цагийн дараа тасалбар худалдаалагдаж дууссан бөгөөд үүнээс хойш онлайн худалдааны платформууд дээр өндөр үнээр тасалбар худалдаалагдаж эхэлсэн байна. 

Эх газраас ирэх шүтэн бишрэгчид тасалбар худалдан авахаас гадна онгоцны тийз, хоол, зочид буудалд буудаллах зэргээр зарлага гаргахаар болж байгаа тухайгаа мөн мэдээлжээ. 

Хятадын хил энэ сарын 8-ний өдөр нээгдэнэ. Үүнээс үүдэн тасалбарын үнэ улам бүр өссөөр байгаа хэдий ч үнэнч шүтэн бишрэгчид нь энэ бүхнийг үл харгалзан дурсамж бүтээхээр төлөвлөж байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomin (66.181.190.232) 2025 оны 03 сарын 13

ymar eimar unetei bee

2  |  0
blink(192.82.73.58) 2025 оны 03 сарын 13

yioo medqe yasnc bayn ymbde

3  |  0
Ev khamt(66.181.161.73) 2025 оны 03 сарын 13

..Solongosiin mundag okhidiin khamtlag shuu..!

8  |  0
*******(202.55.188.89) 2025 оны 03 сарын 13

Ngoo koronogaa darj yadaj bhad zueer;-;

1  |  4
Номио(59.153.113.113) 2025 оны 03 сарын 13

11 сая аа

6  |  0
Blackpink haters(202.126.90.109) 2025 оны 03 сарын 13

Arai denduu shunaltai humuus ymaa iim baliar zawaan shunaltai ymnuud kpop ursgaliig gutaanuu gehees deesh orgohqu l bolowu

3  |  16
D(64.119.19.182) 2025 оны 03 сарын 13

Buun virus budaa boloxndee

2  |  9
Top