Жүжигчин Хён Бин хүүхдийнхээ тухай анх удаа ярилцлага өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн жүжигчид болох Хён Бин, Сун Еэ Жин нар өнгөрөгч гуравдугаар сард хуримын ёслолоо хийсэн. Хосууд арваннэгдүгээр сард анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд энэ үеэр Хён Бин Монгол улсад кино зураг авалтаар ирээд байсан билээ. 

Хүүхдийнхээ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагүй Хён Бин энэ сарын 5-ны өдөр "KBS2" сувгаар цацагддаг "Entertainment live" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хүүхдийнхээ тухай анх удаагаа нээлттэй ярьжээ. 

Тэрээр "Хамгийн сүүлд цацагдсан "Confidential Assignment 2" кино маш амжилттай явж байгаа. Киноноос илүүтэй та бүхэн миний хувийн амьдралын талаар сонирхож байж магадгүй гэж бодож байна. Бид хүүхэдтэй болсон" гэжээ. Үүний дараа сэтгүүлч түүнээс "Хүүхэд тань ээжтэйгээ адилхан уу, эсвэл тантай адилхан уу?" хэмээн асуухад Хён Бин "Одоохондоо сайн хэлж мэдэхгүй л байна. Хоёуланг нь л дуурайсан гэж бодож байна. Гэхдээ эргэн тойрны хүмүүс маань хүүхэд өсөж том болохын хэрээр маш их өөрчлөгддөг гэж хэлсэн болохоор хэнтэй нь адилхан болохыг харахыг өөрөө ч бас хурдан мэдэхийг хүсэж байна" хэмээсэн байна. 

Алдартай хосууд болох Хён Бин, Сун Еэ Жин нар "Crash Landing On You" киноны үеэр дотносож гэр бүл болсон. Уг киноны зураг авалтын үеэр Монголд хамтдаа ирж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.76.122) 2025 оны 03 сарын 13

Yaltchgu ayguu huurhun hosldoo❣️hvvhed ni urlagiin hvn eswel jvjigchin boloh bhda❣️❣️ mundg hoyr jvjigchinde amjilt❣️

1  |  0
Nandia(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

Mongol chin hoeriig uchruuldug saihan nutagdaa mmdada

13  |  0
Top