Жүжигчин Жон Сон Ил "Netflix"-р цацагдсан "The Glory" кинонд Ха Ду Ён хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Киноны нэр хүнд өсөхийн хэрээр олны анхааралд ихээр өртөх болсон Жон Сон Илийн богино хугацааны өөрчлөлт шүтэн бишрэгчдийнх нь тоог улам бүр нэмсээр байна.
Тэрээр 8 долоо хоногийн турш өдөрт 2-3 цаг бэлтгэл хийж, эрүүл хооллон эрүүл чийрэг бие галбиртай болжээ. Энэ тухайгаа тэрээр "Долоодугаар сарын 16-аас есдүгээр сарын 10 хүртэл яг найман долоо хоногийн өөрчлөлт. "8 долоо хоногийн гайхамшиг" хэмээх номыг уншсаны хүчинд өдөрт 2-3 цаг дасгал хийж чадсан юм шиг байна. Одоо дутуу үлдээсэн зүйлсээ гүйцээх гээд үзье" гэжээ.
Түүний энэхүү зураг дахин цацагдсанаас хойш олон хүмүүс түүнээс урам зориг авч, өөрийнхөө төлөө спортоор тууштай хичээллэхээх эргэлт буцалтгүй шийдсэн тухайгаа илэрхийлэх болжээ.



.png)

Сэтгэгдэл ( 7 )
Атаархалаа гэшшш хаха. Атаархал бишээ. Хүний биед бодисын солилцооны хязгаар гэж байдаг юм. MCU-н одууд тэр бүү хэл Tom Hardy ч 2 сард ингэж өөрчлөгдөж чадахгүй. Хүний бие өөрөө хязгаартай. Булчин эргэж сэргэх, төлжиж ургаж хөгждөг юм. Үүнд цаг хугацаа шаардана. Personal Trainer-тай байсан ч гэсэн. Яахав үнэхээр ховор Ectomorphic metabolism-тай биш л бол эсвэл steroid ашиглахгүй л бол боломжгүй. Өмнөх суурьтай байсан бол яая гэхсэн гэтэл үндсэн формынх нь массыг харалдаа. Үнэхээр натуралаар болсон бол гайхамшиг л биелжээ л гэе.
Steroid шаалгажээ. ☺\nТэрийгээ тогтмол хэрэглэхгүй бол хамаг мах нь унжина даа одоо
8 долоо хоногт ч арай ийм болохгүйгээ....хар массыг гайхшруулах гэж шааж байгаан... Юм мэддэг хийж үзсэнүүд нь мэдэх байх...
Wow
Олиггүй атаархалаа хаяад оролдоод үзээч,
Новшийн юм маньд ямар ч хамаагүй. Эргүү сэтгүүлч