Пике шинэ найз бүсгүй Кларагаасаа САЛСАН УУ?

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Испанийн хөлбөмбөгч Жерар Пике, Колумбын дуучин Шакира нарын 12 жилийн хамтын амьдрал дундуур Клара Чиа гэх бүсгүй орж ирснээр салсан гэгдэж буй. Тэгвэл Пике, Клара нарын харилцаа өнгөрсөн арванхоёрдугаар сард дууссан гэх мэдээлэл гарчээ. Өнгөрсөн сарын 9-нд гарсан мэдээлэлд өгүүлснээр Шакирагаас болж Пике сэтгэлзүйн хувьд их шаналж байгаа нь хосууд хөндийрөх шалтгаан болсон байна. Шакира хүүхдүүдээ аван АНУ руу явах болж, хөвгүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж чадахгүй болсон Пике шаналах болжээ.

Түүнчлэн Клара Чиаг Пикетэй уулзаж эхэлсэн цагаас нь хойш дагасан хэвлэлийнхэн одоо түүнийг бүр ч тайван байлгахаа больжээ.

Мөн Шакирагаас салсандаа маш их харамсаж буй Пике дуучин бүсгүйг мартаж чадахгүй байгаагаас болж Кларагаас салсан гэсэн яриа ч байгаа аж.

Тэгвэл Шакира хэдхэн хоногийн өмнө шинэ дуу хийж, хуучин нөхөр рүүгээ “довтолсон”. Уг дуунд “Намайг орлогчтойгоо сайхан байхыг хүсье. Чи Ferrari-г Twingo-гоор (Renault машины загвар), чи Rolex-ийг Casio-гоор сольсон” гэх мэт Пикед хандсан үгс бий.

Ямартай ч Пике шинэ найз бүсгүйгээсээ түр хөндийрөөд байгаа бололтой. Хөлбөмбөгчний зүрхийг эзэмдсэн сайхан бүсгүй Кларагийн тухай хэдэн баримтыг өгүүлье.

23 настай сайхан бүсгүй Клара Чиа Марти нь Пикегээс 12 насаар, Шакирагаас 22 насаар дүү.

Бүсгүй зар сурталчилгаа, олон нийттэй харилцахаар сурдаг бөгөөд Жерар Пикегийн “Kosmos Studio” продюсерын компанид ажилладаг.

Пике, Клара нар нэгэн арга хэмжээний үеэр танилцжээ. Анхны уулзалтын дараа Пике Кларад компанидаа ажиллах санал тавьсан байна.

Ийнхүү тэдний харилцаа эхэлсэн бөгөөд олон нийтээс маш сайн нуугджээ.

Гэрэл зурагчид “Summerfest Cerdanya” фестивалийн үеэр тэдний үнсэлцэж буй зургийг авснаар хосууд харилцаагаа нуухаа больжээ.

Пике Кларатай үүсгэсэн харилцаандаа маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд найз бүсгүйнхээ эцэг, эхтэй танилцсан байна.

Тэд харилцаагаа нууцалж байх үед Пике найз бүсгүйдээ цахим хуудсаа ашиглахыг нь хүртэл хориглож байжээ.

Бүсгүйн цахим хуудас руу Шакирагийн фэнүүдийн зүгээс их дайралт ирсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.79.219.206) 2023 оны 01 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com

0  |  0
Top