Селена Гомес болзоот залуугийн хамт ПАПАРАЦИД өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

 

Дуучин, жүжигчин Селена Гомес өнгөрсөн амралтын өдөр Нью-Йорк хотноо дуучин Дрью Тэйггарттай болзож байгаад папарацид өртжээ. Олны нүдэн дээр хөтлөлцөн алхаж байсан нь тэд Сохо дахь "Torrisi Bar & Restaurant"-д оройн зоог барьсан байна. 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Селена өөрийн инстаграм хуудаснаа "Удаан хугацаанд ганц бие байсан минь надад таалагддаг" хэмээн бичсэн байсан ч удалгүй устгасан. Үүний дараа Дрью Тэйггарттай ийнхүү олны нүдэн дээр хөтлөлцөн алхах болсон нь харилцаагаа албан ёсоор олон нийтэд зарлаж байгаа үйлдэл хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. 

Энэ сарын эхээр "Us Weekly" сэтгүүлд тэднийг энгийн, нам гүм байдлаар болзож байгаа тухай мэдээлэл гарсан. Өмнө нь хэд хэдэн газар хамтдаа харагдсан тэд харилцаагаа нууцлахыг хичээдэггүй тухай эх сурвалж мөн мэдээлсэн байна. 

Дрью Тэйггартын хувьд өмнө нь Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Жобсийн охин 24 настай загвар өмсөгч Эва Жобстой болзож байсан нэгэн. Селена Гомес болон Дрью Тэйггарт нар болзож байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Эва Жобс инстаграм хуудсаа идэвхгүй болгож олон нийтийн сүлжээнээс ангид байх болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top