“Samsung Electronics” компанийн үйл ажиллагааны ашиг 96 хувиар буурав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 09

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн үйл ажиллагааны ашиг 2023 оны нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 95.7 хувиар буурчээ.

Тус компанийн мэдээлснээр, 2023 оны эхний улиралд “Samsung Electronics” 47 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бол үйл ажиллагааны ашиг нь 454 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2022 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад борлуулалтын хэмжээ 10.59 хувиар, үйл ажиллагааны ашиг нь 86 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны эхний улиралд тус компанийн үйл ажиллагааны ашиг 10 тэрбум ам.долларт хүрч байжээ. Эл үзүүлэлт огцом буурсан нь харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна. Гэхдээ “Samsung Electronics” компани технологийн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.6) 2023 оны 04 сарын 10

Юу орчуулж бгаагаа мэдэхгүй хэцүү юмаа.Самсунг өнгөрсөн 2022 онд нийт 245.49 млрд $-ийн борлуулалт хийж,45,2млрд $-ийн ашиг олсон бна.Энэ оны 1-р улиралд зөвхөн микросхемын буюу чипний борлуулалт л буурсан.

0  |  0
unshigch(192.82.70.107) 2023 оны 04 сарын 10

ashig ni borluulaltaasaa 10 dahin ih bna gej bh uu? orchulj bgaa yumaa oilgohgui, saya, terbumaa yalgahgui yaj setguulchiin ajil hiigeed bnaa

0  |  0
Top