Д.Энэрэлт Олон улсын математикийн олимпиадаас Алтан медаль хүртлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Олон улсын математикийн 64-р олимпиад Япон улсын Чиба аймагт зохион байгуулагдлаа. 

Олимпиадын жюрийн хурал болж медалийн оноог тогтоожээ. Манай улсаас Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн,  ОУМО-аас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо. 

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.

Монгол Улсын баг нийлбэр дүнгээр 138 оноо авч дэлхийн 112 улсаас 30-р байрт шалгарч 1 алт, 4 хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоо сонирхогч(202.9.47.43) 2023 оны 07 сарын 13

Наадмын үеийн хамгийн сайхан мэдээ, баярлалаа, баяр хүрэгье, дүү нартаа, багийн ахлагч нартаа

0  |  0
Top